Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2024 оны 3 дугаар сарын 1-ээс 8-ны өдрүүдийг “Women’s empowerment week” буюу “Эмэгтэйчүүдийн долоо хоног” болгон зарлаж байна.
Энэхүү долоо хоног нь эмэгтэйчүүдийн холбооноос АН-ын бодлого, мөрийн хөтөлбөрт тусгах зорилгоор нийт эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудыг идэвхтэй сонсох, олон нийтийн анхаарлыг эдгээр асуудалд хандуулах, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүд дэмжигчид бодлогын асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлэх, гишүүд, дэмжигчдийн урам зоригийг нэмэгдүүлэн шийдвэр гаргагчдад хамтын дуу хоолойгоо хүргэх зорилготой.
Долоо хоногийн үеэр “Залгаарай, сонсъё” эмэгтэйчүүдээ сонсох аян, “Ардчиллын эмэгтэйчүүд: хаврын чуулган 2024”, нэгдсэн болон салбар хуралдаанууд, Улс төрд эмэгтэйчүүдийг дэмжих сан, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны вэбсайт, мөн улирал тутмын Лиш сэтгүүлийн нээлт, Тайван цуглаан зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдана.