Senatory Poll
Pier Goodmann
PARTY SECRETERY
Vote Now

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо “Эмэгтэйчүүдийн долоо хоног”-ийн хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн өдрөөр “Чингисийн талбай”-д тайван цуглаан зохион байгуулах гэж байна. Цуглаан нь өнөөгийн нийгэмд тулгамдаж буй олон асуудлуудад эмэгтэйчүүдийн зүгээс эрх баригчдын анхаарлыг хандуулах зорилготой юм.

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг Монгол Улс тогтмол тэмдэглэн өнгөрүүлдэг, тэгш эрхийг хангах олон хууль тогтоомжуудыг баталж байгаа ч бодит байдал дээр эмэгтэйчүүдийн эрх тогтмол зөрчигдсөөр байна.

Тухайн өдрийг баяр ёслолын хэлбэртэй тэмдэглэхээс илүүтэйгээр эмэгтэйчүүдэд тулгарч буй бодит асуудлуудыг хэлэлцэх, тухайн асуудлуудад эрх баригчдын анхаарлыг хандуулах бодит шаардлага байгаа тул энэхүү тайван цуглааныг зохион байгуулж байна.

Та бүхэн өргөнөөр оролцоно уу.

X