Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Ардчилсан нам үүсгэн байгуулагдсан ойн баярын хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Койка” олон улсын байгууллагатай хамтран “Democracy rising: Women” жендерийн бодлогын форумыг амжилттай зохион байгууллаа.
Ардчилсан нам хүний эрх, эрх чөлөөнд суурилсан, баруун төвийн үзэл баримтлалтай намын хувьд ямагт тэгш оролцоог эрхэмлэж ирсэн. Ардчилсан намын дотоод Ардчилал, байгууллагын соёл ч үүнийг илтгэдэг.
Энэ удаагийн форумаар Ардчилсан нам ирэх жилийн сонгуульд тогтолцооны өөрчлөлт хийх, төлөөллийг хангуулах зорилт дэвшүүлж бүх шатны төрийн сонгуульд нэр дэвшүүлэх эсвэл сонгуульд ялсан тохиолдолд төрийн болоод намын албан тушаалд томилох гишүүдийн 40-өөс доошгүй хувь нь эмэгтэйчүүд байна гэдгээ зарлаж байна.