Senatory Poll
Pier Goodmann
PARTY SECRETERY
Vote Now

Мөрийн хөтөлбөрт тусгах асуудлуудаар иргэний нийгмийн төлөөлөлтэй дугуй ширээний уулзалт хийлээ. Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд дэвшүүлж оролцох мөрийн хөтөлбөрийг боловсруулж буйтай холбоотойгоор Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос ардчилсан засаглалыг бэхжүүлэх, хүний эрхийг хамгаалах, жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ууд, иргэний нийгмийн төлөөлөлтэй дугуй ширээний уулзалтууд хийлээ. Дугуй ширээний уулзалтуудаар ардчилал засаглал, хүний эрхийн өнөөгийн нөхцөл байдал, нэн тэргүүнд анхаарах бодлогын асуудлуудаар иргэний нийгмийн төлөөллийн байр суурийг сонсож хэлэлцлээ.

Уулзалтаар сүүлийн жилүүдэд ардчилсан засаглал, улс төрийн эрхүүдийн хүрээнд гарч буй ухралт, бэрхшээлүүд, засах арга замуудын талаар ярилцлаа. Тухайлбал иргэдийн хууль тогтоох үйл явц, төрийн үйл ажиллагаа мэдээлэл авах эрх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэл мэдээллийн эрх чөлөө, иргэний нийгмийн орон зайг хумигдаж буй нөхцөл байдал, авлигын түвшин өсөж, хууль дээдлэх ёс алдагдаж байгаа талаарх зовнилоо хуваалцлаа.

Түүнчлэн иргэдийн нийгэм эдийн засгийг эрхийг хангах төрийн үүргийг халамжтай хольж хутгахгүй байх, хүүхдийн мөнгө зэрэг сайн туршлагуудаа үргэлжлүүлэх, эмэгтэйчүүдийн голчлон үүрч буй асрахуйн үүрэг оролцоо, албан ёсны хөдөлмөр эрхлэлт буурч буй хандлага ба эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоо, эрх мэдэл буурч буй сөрөг үзэгдлийг анхаарах ёстой талаар ярилцлаа. Мөн боловсролын салбар дах хөтөлбөрийн хоцрогдол, засаглалын асуудлыг хөндөж ярилцлаа.

Уулзалтад хүрэлцэн ирж оролцсон, Цогц хөгжлийн үндэсний төв, Глоб Интернешнл ТББ, Монфемнет Үндэсний сүлжээ ТББ, Бүх нийт боловсролын төлөө ТББ-удын эвсэл, Хараат бус зөвлөх Д.Тэгшбаяр, Захиргааны шинэ санаачилга ТББ, мөн бичгээр саналаа ирүүлсэн Ардчиллын Боловсрол төв байгууллагуудад талархал илэрхийлье. Цаашид чиглэл чиглэлээр ТББ-уудтай хамтарсан, ганцаарчилсан уулзалтуудыг үргэлжлүүлэн хийх болно.

X