Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос аймаг, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, гишүүдийн хүрээнд “Орон нутгийн төсөв батлахад анхаарах зүйлс” сэдэвтэй бодлогын хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулав. Бодлогын хэлэлцүүлэгт АЭХ-ны зөвлөх, эдийн засагч, аудитор Н.Туяа, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэбулган, Ардчилсан намын Стратеги, бодлого судалганы хүрээлэнгийн зөвлөх А.Батпүрэв нар илтгэл хэлэлцүүллээ.