Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо, Монголын Багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтран Монголын улсын хүн амын 50 гаруй хувийг бүрдүүлэгч, нийгмийн болоод боловсролын салбарыг нуруундаа үүрч яваа эмэгтэйчүүдийн ажлын байрны эрх зүйн орчин, хөдөлмөрийн нөхцөл, амьдралын чанарыг сайжруулахад нөлөөлөх, багш нарын сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны онцлогийг нийгэмд сурталчлан таниулах, олон нийтийн дунд багш мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнийг өсгөх чиглэлээр судалгааны мэдээлэл солилцох, төрийн, улс төрийн дэмжлэг болохуйц бодлого, хөтөлбөрөөр харилцан ойлголцох, хамтран ажиллахад багш нарын дуу хоолойг нэгтгэх, тэдний оролцоо, төлөөллийг хангах зорилгоор хамтран ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагааны талаар Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч Батбаярын Жаргалан, Монголын Багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооны үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн Цэндсүрэнгийн Мөнхтуяа нар санал солилцож, Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав.