Илүү гэгээлэг маргааш: Улс төрд эмэгтэйчүүдийг дэмжих аян
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо нь улс төр, шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд “Улс төрд эмэгтэйчүүдийг дэмжих сан”-г нээсэн билээ. Сангийн зорилго нь олон нийтэд нээлттэй хандивын үйл ажиллагааг явуулж төвлөрсөн хөрөнгөөр улс төрд оролцож буй эмэгтэйчүүдийн үйл ажиллагааг дэмжих юм. Өнөөдөр Монгол Улсад шийдвэр гаргах үйл явцад эмэгтэйчүүдийн оролцоо сул буюу 2020-2024 УИХ-д эмэгтэй гишүүд 17.1 хувьтай байна. Хэдийгээр дээд боловсрол эзэмшигчдийн дийлэнх хэсгийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ч хөдөлмөрийн зах зээл дээр дундаж цалингийн хэмжээ эрэгтэйчүүдээс 600,000 төгрөгөөр бага, Топ 100 аж ахуйн эцсийн өмчлөгчдийн 10 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд байна. Хүн амын талыг эзэлж буй эмэгтэйчүүд өдөр ирэх тусам хөдөлмөрийн зах зээлээс шахагдан асрахуйн болон гэр орны нэргүй хөдөлмөрийн анги руу шилжиж байна. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах бодит шаардлага хэрэгцээ байгаа ч шийдвэр гаргах төвшинд эдгээр бодлогууд хаягдаж цэцэрлэг, сургуулийн хүртээмж зэрэг зайлшгүй шаардлагатай асуудал улс төрчдийн зөвхөн уриа лоозон болж хувирлаа.
Эмэгтэйчүүдэд шаардлага хэрэгцээтэй асуудлуудыг эмэгтэйчүүд л мэднэ. Эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудын шийдлийг эмэгтэйчүүд л шийдэж чадна.
Илүү гэгээлэг маргааш: Улс төрд эмэгтэйчүүдийг дэмжих аянд нэгдэж “Улс төрд эмэгтэйчүүдийг дэмжих сан”-д хандив өргөснөөр та дээрх асуудлуудыг шийдэхэд бодитой хувь нэмэр оруулах болно.
ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК 495 127 944
Дансны нэр: АРДЧИЛСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО
Гүйлгээний утга: УРГИЙН ОВОГ, НЭР, ТӨРСӨН ОГНОО, ОРШИН СУУГАА ХАЯГ, РЕГИСТРИЙН ДУГААР, УТАСНЫ ДУГААР
QPAY