Senatory Poll
Pier Goodmann
PARTY SECRETERY
Vote Now

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийн тохиолдуулан Ардчиллын эмэгтэйчүүдийн Хаврын чуулганыг зохион байгууллаа.

Энэхүү чуулган нь эмэгтэйчүүдийн холбооноос АН-ын бодлого, мөрийн хөтөлбөрт тусгах зорилгоор нийт эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудлуудыг идэвхтэй сонсох, Холбооны гишүүд дэмжигчдээр бодлогын асуудлуудаар хэлэлцүүлэг өрнүүлэх, УИХ-ын сонгуулийг угтан АЭХ-ны сонгуульт гишүүд, салбар нэгжийн удирдлагууд үйл ажиллагаагаа уялдуулах, хамтын ажиллагааны хүрээгээ хэлэлцэх, Ардчиллын манлайлагч эмэгтэйчүүдээ нийгэмд сурталчлан харуулах, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүд дэмжигчдийн урам зоригийг нэмэгдүүлэн шийдвэр гаргагчдад хамтын дуу хоолойгоо хүргэх зорилготой. 

Хаврын чуулганы үндсэн бодлогын сэдэв нь “Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл”  бөгөөд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүд, дэмжигчид хамтдаа тус сэдвээр бодлогын байр сууриа илэрхийлэн хэлэлцүүллээ.  

Чуулганд АЭХ-ны сонгуульт гишүүд, салбар нэгжийн удирдлагууд, намын гишүүд, дэмжигчдийн төлөөлөл 1000 орчим эмэгтэйчүүд оролцсон бөгөөд чуулганы үеэр “Эмэгтэйчүүд ба эдийн засгийн эрх” сэдэвчилсэн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан бөгөөд, тухайн хэлэлүүлгүүдийг хүргэж байна.

БАТАЛГААГ ХАНГАЯ: ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗОХИСТОЙ ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХИЙГ ХҮНДЛЭХ НЬ

Модератор: 

Х.Оюунчулуун, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн

Зочид: 

Д.Оюунцэцэг, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн дэд ерөнхийлөгч

Н.Байгальмаа, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн

Т.Пүрэвхатан, Ардчилсан намын дэд дарга, Хэнтий аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Тэргүүн 

Ш.Ариунаа, Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбооны  тэргүүн 

 

ШАТ АХИУЛЪЯ: ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БИЗНЕС ЭРХЛЭЛТИЙН БОЛОМЖИЙГ ТЭЛЭХ НЬ 

Модератор: 

Б.Ундраа, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Эдийн засгийн бодлогын хорооны дарга

Зочид: 

Б.Пунсалмаа, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч

Л.Нарантуяа, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн

Б.Лакшми, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн

О.Лхагвасүрэн, Тэнгэр Капитал ҮЦХ ХХК, ТУЗ-ын дарга

ЗӨРҮҮГ АРИЛГАЯ: АСРАХУЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ГЭР БҮЛ, ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ ХУВААЛЦАХ НЬ 

Модератор: 

Х.Номингэрэл, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч

Зочид: 

Э.Цэцэгсайхан, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч

Д.Энхжаргал , Монфемнет үндэсний сүлжээ ТББ-ын Ерөнхий зохицуулагч

Д.Анударь, Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн 

Г.Ууганцэцэг, Queen Med эмнэлгийн захирал, Анагаах ухааны доктор

X