Ардчиллын эмэгтэйчүүд
БИДНИЙ ТҮҮХЭН ЗАМНАЛ
VI ДЭЭД ЧУУЛГАН
АРДЧИЛСАН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБООНЫ VI ДЭЭД ЧУУЛГАНААР НИЙТ ГИШҮҮДИЙН ОЛОНХИЙН САНАЛЫГ АВЧ АЭХ-НЫ ТАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР Б.ЖАРГАЛАН СОНГОГДЛОО.
09.25
2023
Хуулийн заалтууд
ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИНД ОЛОН ЖИЛ ХҮСЭН ХҮЛЭЭСЭН ХУУЛИЙН ЗААЛТУУДЫГ УИХ-ААР БАТЛУУЛЖ ЧАДЛАА.
06.15
2023
30*300 хөтөлбөр
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны гишүүдийг чадавхижуулах 30*300 хөтөлбөрийн ажлын хэсгийн ээлжит хурал зохион байгуулагдлаа. Тус хурлаар Сонгон шалгаруулалтын дэд ажлын хэсэг, Сургалтын агуулга хөтөлбөр боловсруулах ажлын хэсгүүдийг байгуулж ахлагчийг тодрууллаа.
04.05
2023
Эмэгтэйчүүдээ дэмжих жил
Ардчилсан нам КОЙКА олон улсын байгууллагын дэмжлэгтэй НҮБын Хөгжлийн Хөтөлбөрийн хэрэгжүүлж байгаа Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь төсөлтэй хамтран Ардчилсан намын 21 аймаг, 9 дүүргээс сонгогдсон 30 эмэгтэй, 30 эрэгтэй гишүүдэд жендэрийн манлайлагч бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтад Ардчилсан намын дарга Л.Гантөмөр оролцож Ардчилсан нам 2023 оныг “Эмэгтэйчүүдээ дэмжих жил” болгон зарлаж байгаагаа илэрхийлсэн юм. Ардчилсан намаас зарласан “Эмэгтэйчүүдээ дэмжих жил”-ийн хүрээнд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, КОЙКА олон улсын байгууллага хамтран Ардчилсан намын нийт эмэгтэйчүүдийн дунд “30:300” хөтөлбөрийг бүтэн жилийн хугацаанд хэрэгжүүлж ажилласан билээ.
03.01
2023
Эмэгтэйчүүдийн оролцоо
С.Одонтуяа Ерөнхийлөгч НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч, хатагтай Илейн Конкиевичийг хүлээн авч уулзах үеэрээ “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих хөтөлбөр хэрэгжиж байгаа энэ үед эмэгтэй Суурин төлөөлөгч ажиллаж байгаа нь тун олзуурхууштай” хэмээн онцолсон юм. Уулзалтаар уг төслийн хүрээнд шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд олон байхыг ач холбогдол, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцав.
11.16
2022
Конрад-Аденауэр-Сан /КАС/
2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр УИХ-ын дэд дарга, АЭХ-ны ерөнхийлөгч С.Одонтуяа, АЭХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргалан нар КАС-ын суурин төлөөлөгч Виктор Франкийг хүлээн авч уулзаж санал солилцлоо. Өнөөдрийг хүртэл ардчилал, хүний эрхийг хамгаалахад биднийг дэмжиж, түшиг болж ирсэн КАС-ын хамт олон та бүхэнд талархал илэрхийлье. Манай орны нөхцөлд бол улс төрд эмэгтэйчүүд орно гэдэг хүнд даваа байдаг. Харин АН-аас УИХ-д сонгогдсон эмэгтэй гишүүд нийгэмд хийсэн ажил, санаачилсан хуулиуд нь үр өгөөжөө өгсөн учир эмэгтэйчүүдийг илүү үнэлэх болсон. Өнөөдөр ч эмэгтэйчүүд нэгдмэл нэр хүндтэй байгаа тул та бүхэн цаашид бидэнтэй урт хугацаанд хамтран ажиллаж дэмжээрэй” хэмээн хүслээ
03.25
2022
НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевичийг УИХ-ын дэд дарга, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч С.Одонтуяа, АЭХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жаргалан, АЭХ-ны Нийслэл хариусан дэд ерөнхийлөгч Б.Пунсалмаа, АЭХ-ны зөвлөх Ч.Сосормаа нар хүлээн авч уулзлаа. Уулзалтаар НҮБХХ-БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /КОЙКА/-с хамтран хэрэгжүүлж буй “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлуудын талаар ярилцаж санал бодлоо солилцлоо. Энэхүү төслийн гол зорилго нь “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдлыг нэмэгдүүлэх” юм
11.30
2021
ЕВРАЗИЙН эмэгтэйчүүдийн 3-р чуулган
Санкт-Петербург хотод Евразийн эмэгтэйчүүдийн 3-р чуулга уулзалтанд АЭХ-ны ерөнхийлөгч С.Одонтуяа оролцлоо. Дэлхийн 20 гаруй улс болон 40 гаруй байгууллагын төлөөлөл болсон манлайлагч эмэгтэйчүүд, парламентийн гишүүд, гүйцэтгэх засаглал, шинжлэх ухааны салбар болоод олон нийтийн байгууллагуудын төлөөллүүд, дэлхийн эмэгтэйчүүдийн хөдөлгөөнүүд нэр хүндтэй зүтгэлтнүүд оролцож байна.
10.15
2021
УИХ-ын гишүүн
2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас 17 эмэгтэй дэвшиж Баянгол дүүргээс С.Одонтуяа, Баянхонгор аймгаас А.Адъяасүрэн нар УИХ-ын гишүүнээр сонгогдов.
07.01
2020
Зөвлөлдөх Зөвлөлийн II хуралдаан
АЭХ-ны Зөвлөлдөх Зөвлөлийн II хуралдаан 1 дүгээр сарын 22-ны өдөр болж өндөрлөлөө. Мөн АЭХ-ноос төрөн гарсан Монгол Улсын гавъяат хуульч, Гавъяат эдийн засагч, АН-ын дээд шагнал Чингисийн одонгоор шагнагдсан үе үеийн манлайлагч эмэгтэйчүүддээ хүндэтгэл үзүүлэв. Түүнчлэн 2019 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, 2020 оны сонгуулийн бэлтгэл ажилтай холбогдуулан АЭХ-ны бүтэц, зохион байгуулалтанд өөрчлөлт оруулсан ба гишүүдээс ирсэн санал, хүсэлтийг хэлэлцсэн юм. Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбоо нь 2019 онд нийгмийн сайн сайхан, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийлэл, утааны гээд олон асуудлаар акц өрнүүлж тодорхой асуудлуудыг шийдэж чадсан.
01.22
2020
Лиш цэнгүүн, фестивал
Ардчилсан эмэгтэйчүүдийн Холбооноос Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойг тохиолдуулан шударга өрсөлдөөнд суурилсан чөлөөт нийгмийг хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, зүтгэж яваа эмэгтэйчүүдээ алдаршуулах, улс орны хөгжлийн бодлого төлөвлөлт, шийдвэр гаргах төвшинд оролцоог нэмэгдүүлэх зорилготой “Лиш” фестиваль арга хэмжээг 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр МҮЭСТО-нд зохион байгууллаа. Лиш фестивальд Аймаг, нийслэл, дүүргээс нийт 1000 гаруй төлөөлөгчид оролцож зургаан сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг, форумыг ажилттай зохион байгуулж өндөрлөлөө.
12.09
2019
Mogul women for city
Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо 5-р дунд чуулганаа 'MOGUL WOMEN FOR CITY" уриан дор амжилттай зохион байгууллаа. Чуулганаар Улаанбатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эмэгтэй улс төрчдийн оролцоо
03.20
2019
ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХАМТЫН ХҮЧ САН
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо нь улс төрд эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор дэргэдээ "Эмэгтэйчүүдийн хамтын хүч сан" байгуулж нээлтээ хийлээ. Эмэгтэйчүүд улс төрд ороход тулгардаг гол бэрхшээл бол санхүүжилтын асуудал байдаг. Иймээс АН-ын бүсгүйчүүд хандив босгож эхлэв.
11.30
2019
"Хамтдаа хэлэлцье"
2019.03.01-2019.06.01 Гэр бүлийн тухай хуулийг "Хамтдаа хэлэлцье" аяныг 21 аймаг, 9 дүүрэгт өрнүүлэв. 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор гэр бүлийн тухай хуулийг "Хамтдаа хэлэлцье" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэгийг зохион байгуулав. Энэхүү хэлэлцүүлэгт АЭХ-ны ерөнхийлөгч С.Одонтуяа, зөвлөлдөх зөвлөлийн гишүүн Х.Пүрэвсүрэн, Д.Эрдэнэсувд, З.Нарантуяа, Р.Булгамаа, Ц.Цэрэндолгор, Засгийн газрын төлөөлөл, Иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэдийн төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр Төрийн ордны танхимд амжилттай зохион байгуулагдав.
03.01
2019
Гүйцэтгэх зөвлөл
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд үнэмлэхээ гардан авч анхны хурлаа хийж Нарийн бичгийн дарга нарыг томилов.
02.28
2019
НАЭХ
Нийслэлийн АЭХ-ны чуулга уулзалт амжилттай байгуулагдаж Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр Б.Пунсалмаа сонгогдож 9 дүүргийн сонгогдсон тэргүүн нарыг батламжлав.
01
2018
V Дээд чуулган
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны V дээд чуулган 12 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулагдав. АЭХ-ны V дээд чуулганд Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргийн АЭХ-ны анхан шатны байгууллагаас сонгогдсон ардчилал, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөний үзэл санаан дор нэгдсэн 800 гаруй Ардчилсан намын эмэгтэй гишүүн мандаттай оролцсон бөгөөд гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд урилгаар оролцсон юм. АЭХ-ны дүрмийн дагуу V дээд чуулганаар бүх гишүүдийн саналаар АЭХ-ны тэргүүнээр сонгогдсон С.Одонтуяаг батламжлахын зэрэгцээ АЭХ-ны тэргүүн дэд Еренхийлөгчөөр Б.Жаргаланг томилон батламжилсан юм. Түүнчлэн АЭХ-ны холбооны дурмийг нээлттэй, оролцоотой, хариуцлагатай бодлого суурьтай нам байхад чиглэсэн Ардчилсан намын шинэчлэлийн зарчмуудад нийцүүлэн шинэчлэн батласан.
12.06
2018
АЭХ-ны Зөвлөлдөх хороо
АЭХ-ны 2017.05.07-ны Зөвлөлдөх Хорооны хуралдааны тогтоолоор Гүйцэтгэх зөвлөлийг 19 гишүүдийн бүрэлдэхүүнтэй, Ёс зүйн хороог 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж Д.Нэргүй, Д.Мөнхцэцэг, Р.Бурмаа, Н.Нинжбадгар, Д.Жаргал, Н.Жавзанпагма, Т.Пүрэвхатан нар сонгогдон батлагдсан. Мөн Гадаад харилцаа, Хууль эрх зүй, сургалт судалгаа, Бизнес хөдөлмөр эрхлэлт, Олон нийттэй харилцах, салбар холбоод хариусан 5 нарийн бичгийн даргатай байхаар бүтэц зохион байгуулалтыг батлав.
05.07
2017
Намын шинэчлэл
Ардчилсан нам шинэчлэгдэж, намын төлөөлөн удирдах байгууллага болох Үндэсний Зөвлөлдөх Хорооны нэр Үндэсний Бодлогын Хороо (ҮБХ) болж өргөжин улмаар АН-ын Үндсэн дурмийн 5.13.2-т эмэгтэйчүүдэд зориулсан суудлын эрх / квот / -тэй болсон нь АН-ын ҮБХ болон шат шатны дотоод сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлсэн бодитой шинэчлэл болж чадсан юм. Ардчилсан Намын дотоод сонгуулиар 76 тойргоос нэр дэвшиж, өрсөлдөн сонгогдсон эмэгтэйчүүдтэйгээ "НАМЫН ШИНЭЧЛЭЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН МАНЛАЙЛАЛ" сэдвээр уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулан хоорондоо танилцаж улмаар өөрсдийн тойргийн онцлог, туршлагаа хуваалцсан үр дүнтэй уулзалт болж чадлаа.
04.24
2017
5-р дээд чуулган
2006 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Төрийн ордонд чуулсан. Тэргүүнээр С.Одонтуяа, Б.Ургамалцэцэг, И.Нарантуяа, Ц.Одонтунгалаг нар нэр дэвшиж С.Одонтуяаг тэргүүнээр, дэд тэргүүнээр Б.Жаргалан, Г.Хажидмаа, Ц.Одонтунгалаг, Г.Байгалмаа нар сонгогджээ.
01.18
2016
УИХ-д 6 эмэгтэй гишүүнтэй боллоо.
2012 оны сонгуулийн үр дүнгээр АН-аас зургаан эмэгтэй парламентад сонгогдож чадсан. УИХ-д АН-аас нэг ч эмэгтэй суудалгүй байснаа зургаан суудалтай болж дөрвөн жилийн хугацаанд хоёр эмэгтэй сайдтай, гурван ТНБД-тай, хоёр эмэгтэй дэд сайдтай болсон амжилттай он жилууд АЭХ-ны хувьд тохиож байлаа.
06
2012
Эмэгтэйчүүд чадна
"Эмэгтэйчүүд чадна" Парламентад суудалтай намуудын Эмэгтэйчүүдийн чуулган 2012 оны эхээр Парламентад суудалтай намын эмэгтэйчүүдийн хурлыг тухайн үед парламентад суудалтай гурван нам буюу АН, ИЗНН, МАН хамтран "Эмэгтэйчүүд чадна" гэсэн уриатай сонгуулийг угтсан кампанит ажил болгон зохион байгуулж байсан. Энэ ажлын хурээнд эмэгтэйчүүдийг дэвшүүлээд өг, сонгоод өг, бид чадна гэдэг уриаг нийгэмд түгээх зорилготой байв. Эмэгтэйчүүд чадна гэсэн уриалга гаргаж эмэгтэйчүүдийг сонгогдох магадлалтай тойрогт олноор нь дэвшүүлж өгөхийг уриалсан тунхаг гаргаж, тунхагийн хүрээнд олон төрлийн ажлуудыг зохион байгуулж байлаа.
Эхээр
2012
Лиш чуулган
2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр "Лиш" чуулганыг зохион байгуулж чуулганаас "Улс төрд төгс эмэгтэйг хайхаа болъё" гэсэн уриалгыг гаргасан. Улс төрд орж байгаа эмэгтэйчүүдээс царай зүс, бие хаа гээд бүхий л зүйл нь төгс байхыг шаарддаг. Иймээс энэ байдлыг халах үүднээс дээрх уриалгыг гаргаж ажиллаж байв. Тус чуулганд АН-ын эрэгтэйчүүдииг урьж оролцуулаад 1. Эмэгтэйчүүд бие биенээсээ төгс байхыг шаардахгүй. 2. 2011 онд УИХ-д АН-аас 25 эрэгтэй гишүүн сонгогдсон байсан. 100 хувь эрэгтэй байсан. Иймээс дараагийн сонгуульд эмэгтэйчүүд нэр дэвших боломжтой тойрогт дэвшүүлж шаардлагатай гэдгийг шаардаж эхэлсэн юм.
03.07
2011
АЭХ-ны 3-р чуулган
2010 оны 09 дугээр сарын 03-04 Терийн ордон Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны 3-р чуулганд төлөөлөгчөөр сонгогдсон аймаг, сум, дуургийн эмэгтэйчүүд болон АН-ын Y3X-ны эмэгтэй гишүүд нийт 400 гаруй төлөөлөгчид оролцов. Урилгаар УИХ-ын гишүүд, намын удирдлагууд намын дэргэдэх байгууллагын төлөөлөгчид байв. АН-ын дарга Н.Алтанхуяг мэндчилгээ дэвшүүлж уг хэлэв. АЭХ-ны Тэргүүн Б.Дэлгэрмаа улс төрийн илтгэл тавьсан бол АЭХ-ны хяналтын зөвлөлийн дарга Д.Аззаяа хяналтын хорооны журмыг хэлэлцүүлж, бүх гишүүдээр батлуулав.
09.03
2010
АЭХ-ны 2-р чуулган
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны 2-р чуулганд төлөөлөгчөөр сонгогдсон 9 дүүрэг, 21 аймгийн эмэгтэйчүүд болон АН-ын Ү3Х-ны гишүүд нийт 200 гаруй төлөөлөгчид оролцов. АЭХ-ны Тэргүүн Б.Дэлгэрмаа илтгэл тавив. Илтгэлдээ өнөөгийн нийгэмд эмэгтэйчүүдийн өмнө тулгарч буй улс төр, нийгэм, эдийн засгийн асуудал болон анхан, дунд шатанд эмэгтэйчүүдийг дэмжиж ажиллах тэдэнд хандсан оновчтой зев бодлого хэрэгжүүлэх талаар тодорхой байр сууриа илэрхийлсэн юм. Мөн өнгөрсөн он жилүүдэд намын үйл хэрэгт идэвхи зүтгэлтэй оролцсон, манлайлагч тууштай гишүүд дэмжигчдэдээ АЭХ-ны дээд шагнал "Лиш" одон болон АН-ын шагнал "Эрх чөлөөний одон", "Ахмадын одон" зэргийг гардуулан урамшуулав.
04.05
2009
"Лиш" дээд чуулган
Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос "Лиш" Дээд чуулганыг зохион байгуулав. Нийслэл, дүүрэг, аймаг, сумын засаг дарга нар болон ИХТ-д сонгогдсон төлөөлөгчид, эмэгтэйчүүдийн төлөөлөл нийт 600 гаруй оролцогчтой улс төрийн акц хийсэн билээ. УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигч эмэгтэйчүүдээ бэлтгэх, эмэгтэйчүүдийн байгууллагын үүрэг, оролцоо сонгогчдод хэрхэн нөлөөлөх, УИХ-ын сонгуулийн тухай хуулинд бүх улс төрийн нам сонгуульд нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь эмэгтэйчүүд байхаар тусгасан зэрэг чухал асуудлыг хөндөн хэлэлцсэн бөгөөд 2008 оны сонгуульд АН-аас УИХ-ын сонгуульд хамгийн олон буюу 12 эмэгтэйг анх удаа нэр дэвшүүлсэн нь түүхэн амжилт болов.
03.12
2008
Лиш цэнгүүн
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос "Лиш цэнгүүн" арга хэмжээг анх удаа зохион байгуулав. Тус үйл ажиллагаанд Нийслэл болон орон нутгийн 280 гаруй эмэгтэйчүүд, АН-ын удирдлагууд бусад гишүүдийг оролцуулж нэвтрүүлэг бэлтгэн Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз болон бусад мэдээллийн сувгаар түгээсэн нь ард иргэдийн дунд маш шинэлэг бөгөөд эерэг сэтгэгдлийг төрүүлсэн үйл явдал болж байлаа.
03.04
2007
НАЭХ-ны 2-р чуулган
Нийслэлийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны 2-р чуулганд АЭХ-ны тэргүүн Б.Дэлгэрмаа, дэд тэргүүн Ш.Батцэцэг, ИТХ-ын төлеөөлөгч Д. Нямхүү, НАЭХ-ны тэргүүн Л.Ариунаа, дэд тэргуун В.Уранчимэг болон Y3Х-ны зарим гишүүд дүүргүүдийн эмэгтэйчүүдийн телөөлөгчид оролцов. Тус чуулганаар цаг үеийн болон зохион байгуулалтын асуудал хэлэлцэж НАЭХ-ны тэргүүнээр Д.Оюунцэцэгийг сонгов.
11.25
2006
Эмэгтэйчүүдийн Анхдугаар форум
"УЛС ТӨР БА ЗАСАГЛАЛД ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТҮНШЛЭЛ" анхдугаар форум 2005 оны 04 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж "ИХ ТЭНГЭРИЙН ТУНХАГЛАЛ" баримт бичиг гарсан билээ. Форумд Үндэсний болон орон нутгийн түвшинд төр захиргаа, улс төрийн нам тэдгээрийн дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага, орон нутгийн 400 гаруй төлөөлөгчид болон ҮЗХ-ны гишууд, УИХ-ын гишүүд, 3Г-ын гишүүд оролцов. Мөн АНУ-ын элчин сайд хатагтай Памела Слуц, АНУ-ын Төрийн Департаментын туслах нарийн бичгийн дарга Эллен Саурбрей, БНОУХ-ийн Азийн хөтөлбөрийн захирал Синтия Бантон нар оролцож сайшаан дэмжиж үг хэлэв.
04.25
2005
"Лиш" одон
АЭХ-ны Удирдах зөвлөлийн хурлын хэлэлцэх асуудлын дагуу амжилттай хуралдаж, АЭХ-ны зүгээс олгох "Өргөмжлөл", "Шилдэг улс төрч эмэгтэй" шаганлыг бий болгох шийдвэр гаргасан. Мөн АЭХ-ны дээд шагнал нв одон, медаль хэлбэрээр байх нь зүйтэй гэсэн саналыг нэмж гаргаснаар, одонгийн нэр, бэлгэдэл ямар байх талаар ярилцаж "Лиш" цэцэг нь эр зориг, хүч чадлыг бэлэглэдэг гэх утгыг агуулсан "Лиш" нэртэй байхаар одонг олонхийн саналаар дэмжин батлав.
01.03
2004
АЭХ-ны анхны Лого
2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Удирдах ажилтны Анхдугаар хуралдаанаар АЭХ нь өөрийн гэсэн логотой болох саналыг оруулж олон төрлийн санааг уралдуулан хэлэлцсэний эцэст /дэлхийг алгандаа багтаасан бэлгэдэлтэй/ загвар гарган батлуулав. Мөн аймаг, нийслэл, дүүргийн АЭХ-г албан ёсны тэмдэг, гэрчилгээтэй болох ажлыг эхлүүлсэн билээ.
10.17
2003
Удирдах ажилтны Анхдугаар хуралдаан
Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооноос Удирдах ажилтны Анхдугаар хуралдааныг "Нүхт" цогцолборт 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулж АЭХ-нд хуваарилагдсан АН-ын Үндэсний Зөвлөлдөх хорооны чөлөөт бус суудалд эмэгтэйчүүдийг сонгох журмыг хамтын гэрээний хамт нэмэлт өөрчлөлт оруулж хурлын төлөөлөгчдөөр батлуулав. Ингэснээр АН-ын ҮЗХ-ны чөлөөт бус суудалд 32, чөлөөт суудалд 4 эмэгтэй гишүүнтэй болсон билээ.
10.17
2003
Нийслэлийн АЭХ-ны Анхдугаар чуулган
Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны анхдугаар чуулган 2003 оны 05 дугаар сарын 23-нд Монголын хүүхдийн ордонд болж, Нийслэлийн АН-ын удирдлагууд болон Нийслэлийн 9 дүүргийн 60 гаруй төлөөлөгчид оролцож тус хуралдаанаас НАЭХ-ны тэргүүнээр Л.Ариунааг, дэд тэргүүнээр В.Уранчимэг нарыг сонгов.
05.23
2003
Анхдугаар чуулган
Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Анхдугаар чуулган 2003 оны 5 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотноо чууулж, Нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн нийт 180 гаруй төлөөлөгчид оролцож, АЭХ-ны тэргүүнээр Б.Дэлгэрмааг, дэд тэргүүнээр Ш.Батцэцэг, Ю.Ариунзаяат нарыг тус тус сонгон баталсан.
05.16
2003
Нийслэлийн АЭХ байгуулагдав.
2001 оны 01 дүгээр сард Нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо үүсгэн байгуулах хурал болж, Ц.Энхтуяа даргаар, Л.Ариунаа дэд даргаар сонгогдож, Удирдах зөвлөлийн гишүүдээ Нийслэлийн дүүргүүдийн АЭХ-ны дарга нараар бүрдүүлэв.
01
2001
Үүсгэн байгуулагдав
Ардчилсан намыг нэгдэн байгуулсан МҮАН, МСДН, МоАН-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн байгууллагууд нэгдэн хуралдаж, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог /АЭХ/ үүсгэн байгуулж, АЭХ-ны анхны Тэргүүнээр Мажигийн Тунгалаг сонгогдов.
12.28