Senatory Poll
Pier Goodmann
PARTY SECRETERY
Vote Now

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос Олон улсын охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн охидтой чөлөөт уулзалт хийв.

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан, ҮБХ-ны гишүүн Х.Номингэрэл, О.Наранбат, Д.Болорсүрэн, Б.Ундраа, Н.Байгалмаа нарын удирдлагууд Ерөнхий боловсролын сургуулийн өсвөр насны охидтой уулзаж өөртөө итгэлтэй, бие даасан байх талаар чөлөөт ярилцлага хийж байна.

Хүүхэд гэрээсээ гарахдаа сургууль руугаа жаргалтай явдаг, буцаад гэртээ харихдаа аз жаргалтайгаар харьдаг байгаасай гэж хүсч байна. Гэвч энэ зам хооронд аюул бий болсон учир бид тэр замыг дардан байлгахыг хичээх болно.

Бид хамтдаа сорилт, бэрхшээл, боломжуудыг ярилцаж шийдвэрлэхийг эрмэлзэж ажиллах болно. Охидууд бидэнд өөрсдийн гэсэн сорилт, онцлог бий тийм ч учраас тэр талаараа ярилцах шаардлага тулгарч байна хэмээн онцоллоо.

Биднийг өсч байх үед ертөнцтэй танилцах цонх жинхэнэ утгаараа ном байсан. Орчин үед дэлхий дахины хөгжил, хурдацтай өсөлтөөс үүдэж интернет, мэдээллийн технологи нэвтэрч эхэлсэн. Бүх шинжлэх ухааны хэл, мэдээллийн хэл англи хэл болж байгаа учраас дэлхий дахинд өрсөлдөх чадварыг суулгах хэрэгтэй.

АЭХ-ны зүгээс яаж бид эх орноо өндөр хөгжилтэй, аюулгүй улс болгох вэ гэдэг дээр анхаарч ажиллана. Улс төрийн салбарт ямагт саад бэрхшээлүүд байдаг. Тэгэхээр бид тэр бүх зүйлийн ард гарч чадах, ээлтэй орчин болгохыг хичээнэ.

Мөрөөдлөө томоор төсөөлөөд түүндээ хүрэхийн төлөө шантрахгүй, хүчирхэг байхыг эгч нарынх нь зүгээс уриаллаа.

X