Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Сэтгэлийн хүч” аяны хүрээнд “Малчдадаа тусалъя” санаачилгыг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс албан ёсоор эхлүүллээ.
Монгол Улсын хэмжээнд өвөлжилт хүндэрч, зудын гамшигт нөхцөл байдал үүссэний улмаас нүүдэлчин өв соёлыг тээж яваа малчдын амьжиргааны эх үүсвэр болсон мал сүрэг их хэмжээгээр хорогдож, цаашлаад эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэл учирч байна.
Үүнтэй холбогдуулан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны удирдлага, 21 аймаг, 9 дүүргийн Ардчилсан эмэгтэйчүүдийн салбар холбооны тэргүүнүүд хуралдаж, Ардчилсан намын нийт гишүүд, дэмжигчдээ уг аянд нэгдэхийг уриаллаа.