Senatory Poll
Pier Goodmann
PARTY SECRETERY
Vote Now

Олон Улсын Ардчилсан Холбооны /IDU/ “Монгол Улс Ардчиллын Баянбүрд” сэдэвт хурал өнөөдөр /2024.04.25/ албан ёсоор эхэллээ. Ардчилсан нам, Олон Улсын Ардчилсан Холбоо /IDU/ хамтран “Монгол Улс Ардчиллын Баянбүрд” сэдэвт олон улсын бага хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулж байгаа бөгөөд Монгол Улсад анх удаа болж байгаа энэхүү хурлаар ардчиллын замаар 34 жил замнаж буй манай улсын ардчиллын ололт амжилт, алдаа оноо, сорилт, сургамж, ирээдүйн талаар хэлэлцэх юм.

Олон улсын бага хурлын хүндэт зочдоор Олон Улсын Ардчилсан Холбооны даргын бие төлөөлөгч, Канадын парламентын гишүүн, Засгийн Газрын гишүүнээр ажиллаж байсан эрхэмсэг ноён Тони Клемент, Олон Улсын Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Др. Майкл Даст, Английн Консерватив Намын гадаад харилцаа хариуцсан дарга асан Филиппа Брүүм мөн Бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэн, Конрад Аденауэрын сангийн төлөөлөгчид болон Монгол Улс дахь гадаад орнуудын Элчин саядын яамдын төлөөлөл оролцож байна.

Зохион байгуулагч Ардчилсан намын зүгээс намын дарга Лу.Гантөмөр, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Э.Одбаяр, Ардчилсан намын даргын Гадаад харилцааны асуудал эрхэлсэн зөвлөх, элчин сайд асан Ц.Сүхбаатар, Ардчилсан намын дэд дарга, Улс төрийн зөвлөлийн гишүүд, Үндэсний бодлогын хорооны гишүүдийн төлөөлөл, нийтлэлч, Ардчилсан хөдөлгөөний анхдагч Б.Батбаяр нар оролцож байгаа юм.

Олон Улсын Ардчилсан Холбоо нь 69 орны баруун төвийн үзэл баримтлалтай 84 улс төрийн намуудыг эгнээндээ нэгтгэсэн олон улсын байгууллага юм.

X