Senatory Poll
Pier Goodmann
PARTY SECRETERY
Vote Now

Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос 2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн бэлтгэл ажлын хүрээнд ухуулагч бэлдэх сургалтыг анхан шатны гишүүн бүрт хүргэн ажиллах зорилт тавин, үе шаттайгаар зохих хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулан ажиллаж байна. Сургалтанд Нийслэлийн хэмжээнд Баянзүрх дүүргийн 43 хорооны АЭХ-ны дарга нар, Чингэлтэй дүүргийн ахмад, эмэгтэйчүүдийн хамтарсан төлөөлөл, 24 үүрийн дарга нар болон үүрийн гишүүд, мөн Сонгинохайрхан дүүргийн үүрийн дарга нар хамрагдав. Түүнчлэн алслагдсан сум, орон нутгийн гишүүн бүрийг ухуулагчаар бэлдэх зорилтын хүрээнд “Ухуулагчийн сургагч багш”-ийг бэлдэх хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж Увс, Ховд, Завхан, Баян-Өлгий аймгуудийн АЭХ-ны 30 гишүүдийг хамарсан сургалтыг 2024 оны 5 дугаар сарын 11-ны өдөр Ховд аймгийн АН-ын байранд зохион байгууллаа. “Ухуулагчийн сургагч багш” хөтөлбөрт хамрагдсан орон нутгийн сургагч багш нар тухайн аймаг орон нутагтаа ухуулагчийн сургалтыг үргэлжлүүлэн зохион байгуулан ажиллаж байна. Ухуулагчийн сургалтанд нийт 400 орчим гишүүд хамрагдсан ба  цаашид шат дараатай үргэлжлүүлэн зохион байгуулах болно.

X