НАРАНЧУЛУУНЫ ЖАВЗАНПАГМА
ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН
Эдийн засагч. 2004 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг төгссөн. Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөхөөр найман жил ажилласан тэрбээр эдийн засаг, төсөв, мөнгөний бодлого, эрчим хүч, эрдэс баялгийн салбаруудын хууль, тогтоомжийн төслүүдийн боловсруулалт болон судалгааны ажлуудад голлож ажилласан туршлагатай. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны даргын зөвлөх, Эрчим хүчний сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Үйлдвэр, банк, хувийн хэвшилд арав гаруй жил ажиллаж байна. 2015 оноос АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүнээр сонгогдон ажилласан. АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн; АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн; АЭХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн; УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх.
- Javzanpagma