Senatory Poll
Pier Goodmann
PARTY SECRETERY
Vote Now

САЛДАНГИЙН ОДОНТУЯА

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА, АЭХ-НЫ ХҮНДЭТ ЕРӨНХИЙЛӨГЧ

Олон улсын эдийн засагч. Парламентын түүхэнд УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд УИХ-ын дэд дэргаар ажилласан цор ганц эмэгтэй дарга юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохион байгуулалтын тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Чихэрлэг ундааны хэрэглээг бууруулах онцгой албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудийг санаачлан батлуулсан. Монгол Улсын Их Хурлын гишүүн; Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга; АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн; АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн.

  • www.Odontuya.com
  • http://www.odontuya.com/blog.php

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1982 онд – Нийслэлийн 1 дүгээр дунд сургууль
  • 1988 онд – ОХУ-ын Санкт Петербургийн их сургуулийг  олон улсын эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн.
  • АНУ, Япон Улсад макро эдийн засгийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж суралцсан,  олон улсын Бизнесийн  удирдлагын магистр /MBA/
  • Олон улсын бүтээмж дээшлүүлэх чиглэлээр Сингапур улсад сурч төгссөн
  • Одоо АШУИС-д  “Эмнэлэгийн бие даасан байдлыг хангахад үзүүлэх эдийн засгийн үр нөлөө”  сэдвээр докторант

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 1988-1991 онд ШУТМ-ийн төвд мэргэжилтэн
  • 1991-2012 онд “Сод трейд”, “Лотс Инвест” ХХК-ийн захирал
  • 2008-2012 онд “Иргэн Та Баялаг” сангийн тэргүүн
  • 2008-2012 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч
  • 2010-2012 онд Эрүүл мэндийн сайдын зөвлөх
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, АН-ийн бүлгийн дэд дарга, Монгол- Сингапурын Парламентын бүлгийн  дарга
  • 2016-2020 онд Баянгол дүүргийн Засаг дарга
  • 2016-2023 онд Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны Ерөнхийлөгч
  • 2016 оноос АН-ийн Улс төрийн зөвлөлийн гишүүн
  • 2020 оноос УИХ-ын дэд дарга, Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • Эрүүл мэндийн тэргүүний ажилтан
  • Сангийн яамны тэргүүний ажилтан
  • Хүн амын хөгжил, хөдөлмөр нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан
  • Хөдөлмөрийн хүндэт медаль, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Гавъяат эдийн засагч зэрэг Төрийн одон медалиар тус тус шагнагдсан.

ХУУЛИЙН ТӨСӨЛ САНААЧИЛЖ, АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • Төрөөс эрдэс баялагийн  талаар баримтлах бодлого
  • Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль
  • Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль
  • Эрүүл мэндийн даатгалын тухай хууль
  • Хог хаягдлын менежментийн тухай хууль
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэний  эрхийн тухай хууль
  • Тамхины хяналтын тухай хууль
  • Хүүхдийн эрхийн тухай хууль
  • Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг 30 гаруй хуулийг санаачилж, ажлын хэсгийг ахлаж ажилласан

БИЧИЖ, РЕДАКТОРЛАСАН НОМ

  • “Шантарч үл болно” 2008 он
  • “Иргэн Та эрхэм дээд Баялаг” 2008 он
  •   Ирина Хакамада “Их улс төр дэх ХҮЙС” 2008 он
  • “Монгол Японы эдийн засгийн хамтын ажиллагааг үүсгэн хэрэгжүүлсэн  түүхэн зурвас” 2008 он
  • “Элеанор Рузвельтийн манлайлал” 2019 он
  •   Эрдэнэтийг бүтээн босголцсон Түүхэн Товчоо 2010 он
X