ЦЭРЭНДУЛАМЫН АЛТАНЦЭЦЭГ
ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ
Эдийн засагч, нягтлан бодогч, бизнесийн удирдлагын менежер. Эдийн засгийн ухааны магистр. 2012-2016 оны хооронд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан. 2017-2023 онд АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн, Багахангай дүүргийн Ардчилсан намын дарга, Нийслэлийн намын хорооны гишүүнээр тус тус ажиллаж байсан. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн; АЭХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн; УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх.
- altaa68@yahoo.com
Цэрэндуламын Алтанцэцэг
Цэрэндулам овогтой Алтанцэцэг нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. Эмэгтэй. Дээд боловсролтой. Нягтлан бодогч эдийн засагч мэргэжилтэй.
Боловсрол
- 1986 онд нийслэлийн 10 жилийн 72-р сургуулийн 10-р анги
- 1988 онд Санхүү Эдийн Засгийн Техникумыг нягтлан бодогч,
- 1997 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Дээд сургуулийг эдийн засагч, нягтлан бодогч,
- 2002 онд Төрийн Захиргаа Удирдлагын Институтыг Бизнесийн удирдлагын менежер,
- 2007 онд Санхүү Эдийн Засгийн Дээд сургуулийг эдийн засгийн ухааны магистраар тус тус төгссөн.
Мэргэжил боловсролоо дээшлүүлсэн байдал
- 2004 онд Санхүүгийн Тайлагналын Олон Улсын стандартын сургалт,
- 2005 онд Мэргэшсэн нягтлан бодогчийн 4 шатны сургалт,
- 2006 онд Татварын Итгэмжлэгдсэн Нягтлан Бодогчийн 2 шатны сургалт,
- 2007 онд Аудитын чанарын баталгаажуулалтыг сайжруулах Дэлхийн банкны төслийн сургалт,
- 2007 онд Монголын мэргэшсэн үнэлгээчидийн МОНМҮН нийгэмлэгийн үнэлгээчний сургалт,
- 2008 онд Дэлхийн банкны төслөөр МУ-ын Сангийн яам, Засаглалыг дэмжих төслөөс зохион байгуулсан үл хөдлөх хөрөнгийн үнэлгээчний сургалт,
- 2009 онд Монгол Улсын Үндэсний Аудитын Газраас зохион байгуулсан санхүүгийн аудитын сургалтыг тус тус дүүргэсэн.
- 2013 онд хөрөнгийн үнэлгээний эрх сунгах сургалтанд
- 2017 онд Үнэт цаасны зах зээлд оролцогчдод аудит хийх сургалт
Ажлын туршлага
- 1988-1992 онд Төрийн захиргааны үйлчилгээний “Их тэнгэр” цогцолборт нягтлан бодогч,
- 1992-1996 онд “Тахь инвест” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч,
- 1996-1999 онд Канадын хөрөнгө оруулалттай “Голден тайгер” ХХК-д ерөнхий нягтлан бодогч,
- 1999- 2002 онд “Бармаш” ХК-ний ерөнхий нягтлан бодогч,
- 2002-2005 “Дорнын говь” ХХК-д ерөнхий нягтлан бодогч,
- 2006 оноос “Пантер Мидланд Аудит” ХХК –д аудитор, менежер,
- 2007-2012 онд “Пантер Мидланд Аудит” ХХК-ний ерөнхий захирлаар
- 2012-2013 онд ХАХНХЯ-ны сайдын зөвлөхөөр
- 2013-2014 оны 3 сар хүртэл НДҮЗ-ийн ажлын албаны даргаар
- 2014 оны 3 сараас УБ хотын засаг даргын эдийн засаг эрхэлсэн зөвлөхөөр
- 2015 оны 11 сараас 2016 оны 9 сар хүртэл Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн даргаар
- 2016 оны 10 сараас Пантер Мидланд Аудит ХХК-ний ТУЗ-ийн даргаар
Ардчилсан намын сонгуульт ажил
- 2008 онд 18 үүрийн даргаар
- 2009-2016 БГД-ийн АН 4-р тойрог хариуцсан дэд дарга
- 2009-2016 БГД-ийн 4-р бүсийн дарга
- 2017 оноос Ардчилсан намын Багахангай дүүргийн намын хороон дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүн,Нийслэлийн намын хорооны гишүүн, Улс төрийн зөвлөлийн гишүүн,
Бусад сонгуульт ажлууд
- “Хөгжил” хөгжлийн бус иргэдийг хамгаалах төрийн бус байгууллагын тэргүүн
- Хүүхдийг хүчирхийлэлээс хамгаалах төвийн удирдах зөвлөлийн гишүүн
- УБ хотын бүжгийн спортын холбооны ерөнхийлөгчөөр
Шагнал урамшуулал
- 2000 онд МХЗЭ-ийн Хөдөлмөрийн алдар Алтан медаль
- 2000 онд Тэргүүний уран сайханч
- 2003 онд Сангийн Яамны хүндэт жуух бичиг
- 2007 онд Ардын авъяастан
- 2007 онд Санхүү, Банкны тэргүүний ажилтан
- 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль
- 2010 онд Хөдөлмөрийн хүндэт медаль
- 2011 онд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын институтын хүндэт тэмдэг
- 2011 онд Монголын Эмэгтэйчүүдийн Акедем-аас акедемич цол
- 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
- 2011 онд Сангийн яамны 100 жилийн ойн хүндэт тэмдэг
- 2011 онд Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын хүндэт тэмдэг
- 2011 онд Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор
- 2012 онд ХАХНХЯ-ны тэргүүний ажилтан
- 2014 онд АЭ-ийн лиш одон
- 2014 онд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн болор медаль
- 2014 онд УБ хотын 375 жилийн ойн медаль
- 2014 онд АН-ын эрх чөлөөний одон
- 2015 онд БГД-ийн засаг даргын жуух
- 2016 онд БГД-ийн АН-ын шилдэг улс төрч
- 2017 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- 2019 онд Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль
- 2020 онд АН-ын дээд шагнал Чингисийн одонгоор