Senatory Poll
Pier Goodmann
PARTY SECRETERY
Vote Now

АМГАЛАНГИЙН АДЪЯАСҮРЭН

БАЯНХОНГОР АЙМГИЙН АЭХ-НЫ ТЭРГҮҮН. УИХ-ЫН ГИШҮҮН

Багш, сэтгэл судлаач. Түүхийн ухааны магистр. Монгол Улсын Багшийн Их Сургууль, Монгол мэдлэгийн их сургуульд багшилж байсан. 2000 оноос хойш “Номгон Санчир” ХХК-ийн захирлаар ажилласан. Эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх, Монгол орны газар нутгийн бүрэн бүтэн байдал, мал аж ахуй, малчид руу чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой анхааран ажиллаж байна. 2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр Баянхонгор аймгаас сонгогдсон тэрээр Монголын парламентын түүхэнд өлсгөлөн зарласан цор ганц эмэгтэй гишүүн юм. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн; АЭХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн;

БОЛОВСРОЛ

  • 1992 онд Баянхонгор аймгийн Өлзийт сумын бүрэн дунд сургууль
  • 1996 онд Монгол Улсын Багшийн Их Сургуулийг түүхийн багш, сэтгэл судлаач
  • 1998 онд Түүхийн ухааны магистр

АЖИЛ ЭРХЭЛСЭН БАЙДАЛ

  • 1996-1998 онд МУБИС-ийн Түүхийн багш, сэтгэл судлаач
  • 1999-2019 онд “Номгон Санчир” ХХК-ийн захирал
  • 2015-2019 онд “Ти-Эс-Ти” МСҮТ-ийн захирал
  • 2016-2019 онд “Топ Транспорт” ХХК-ийн захирал
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
X