ЗАГДХҮҮГИЙН НАРАНТУЯА
ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН
Эрх зүйч, эдийн засагч. Хууль зүйн болон төрийн удирдлагын магистр. ЗХУ-ын Эрхүү хотын их сургууль, АНУ-ын Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны сургуулийг тус тус төгссөн. 2016-2020 Монгол Улсын Их Хуралд АН-аас сонгогдсон цорын ганц эмэгтэй гишүүн, төсвийн зарлагын хяналтын дэд хорооны даргаар ажиллаж байсан тэрээр 2012-2014 онд Монгол Улсын Их Хурлын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх, 2014-2016 онд Санхүүгийн зохицуулах хорооны дарга зэрэг ажил, албан тушаал эрхлэж байсан. 2023 оноос өнөөдрийг хүртэл АН-ын стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн АЭХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх.
- narantuya.z@democraticparty.mn
БОЛОВСРОЛ
- 1991 Эрх зүйн бакалавр, магистр, Эрхүү хотын улсын их сургууль
- 1999 санхүү, эдийн засгийн магистр, Санхүү, эдийн засгийн дээд сургууль
- 2005 Төрийн удирдлагын магистр, Kолумбын их сургуулийн олон улсын харилцааны сургууль
АЖЛЫН ТУРШЛАГА
- 1992 – 2006 Төв банк Төв банк /Монголбанк/-нд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн захирлын үүрэг гүйцэтгэгч, газрын орлогч захирал
- 2006 – 2010 Монгол шуудан банк Дэд захирал
- 2010 – 2011 ХАДГАЛАМЖ БАНК Гүйцэтгэх захирлын орлогч
- 2011 – 2012 Парита энд партнерс ххк Үүсгэн байгуулагч, Ерөнхий захирал
- 2012 – 2014 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ Монгол Улсын Их Хурлын даргын Эдийн засгийн бодлогын зөвлөх
- 2014 – 2016 Санхүүгийн зохицуулах хороо Санхүүгийн зохицуулах хорооны дарга
- 2016 – 2020 МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ Монгол Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга
- 2023 –с өнөөг хүртэл АРДЧИЛСАН НАМЫН СТРАТЕГИ БОДЛОГО СУДАЛГАНЫ ХҮРЭЭЛЭН Захирал
УЛС ТӨРИЙН ТУРШЛАГА
- 1998 Ардчилсан намын гишүүн
- 2007 Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн
- 2010-2016 Ардчилсан Эмэгтэйчүүдийн холбооны дэд тэргүүн
- 2016-2020 Улсын Их Хурлын гишүүн
- 2023-с өнөөг хүртэл АН-ын стратеги бодлого судалгааны хүрээлэнгийн захирал