ЛХАГВАСҮРЭНГИЙН НАРАНТУЯА
ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН
Эдийн засагч, Төрийн захиргааны удирдлагын болон Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр 2012-2020 он хүртэл, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар 2012-2016 онуудад тус тус ажилласан. “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг УИХ-аар батлуулах ажлын хэсэг болон Агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөө, Амгалан станцын төсөл, Цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ, Нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр буюу Тусгай замын автобус BRT-ын төсөл, АХБ-ны гэр хорооллын дэд төвийн төсөл, Орон сууцны хөтөлбөр, Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны стратеги боловсруулах төсөлд эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласан. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн; УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх.
- Narantuya