
ОДОНГИЙН НАРАНБАТ
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН АЭХ-НЫ ТЭРГҮҮН
Бараа судлаач, Төрийн болон Бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй. Нийгмийн тулгамдсан асуудал болох хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, охидын боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үндэсний болон орон нутгийн хэмжээнд олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх, бизнес эрхлэлтийг дэмжих асуудлыг судалж ажилладаг. Тэсо Группын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн. "Содон Мөрөөдөл" ТББ-ын тэргүүн. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн; Сонгинохайрхан дүүргийн АЭХ-ны Тэргүүн. Нийслэлийн намын хорооны гишүүн; УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх.
- Naranbat.O
1976 оны 10 сарын 26 нд Увс аймгийн Тэс суманд төрсөн.
Гэр бүлийн байдал: Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг.
БОЛОВСРОЛ
- 1984-1994 онд Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургууль
- 1995-1999 онд Хөдөө Аж Ахуйн дээд сургууль “Бараа судлаач” мэргэжлээр
- 2001-2003 онд Удирдлагын академийг Төрийн болон Бизнесийн удирдлагын менежер
АЖИЛ ЭРХЭЛСЭН БАЙДАЛ
- 2003 оноос “Тэсо” компаний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, ТУЗ-ын гишүүн
- “Содон Мөрөөдөл” ТББ-ын тэргүүн
СОНГУУЛЬТ АЖИЛ
- 2019-2024 онд Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн
- 2018-2024 онд Нийслэлийн намын хорооны гишүүн
- 2018-2024 онд СХД-ийн АЭХ-ны тэргүүн
- 2018-2024 онд АЭХ-ны Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн