Senatory Poll
Pier Goodmann
PARTY SECRETERY
Vote Now

СУГАРЫН ОТГОНЧИМЭГ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН АЭХ-НЫ ТЭРГҮҮН

Хошууд овгийн Сугирийн Отгончимэг миний бие 1986 онд Өмнөговь аймгийн Булган сумын төрөх тасагт Сугирийн отгон охин болж төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өссөн. 1994 онд Өмнөговь аймгийн Булган сумын 8-н жилийн сургууль элсэн орж 2002 онд амжилттай төгссөн. 2008-2004 онд Өмнөговь аймгийн “Эрдмийн гэгээ”  2-р арван жилийг төгссөн. 2004 онд ХААИС-ын Таваар судлалын ангид элсэн орж, 2008 онд баклаврын зэрэгтэй төгссөн. 2011 онд Орхон аймгийн Удирдлагын акедамыг Төр ба бизнессын удирдлагаар төгссөн. 2017 онд Улаанбаатар Их сургуулийн Төрийн Захиргааны менежментийн магистрантурт суралцаж төгссөн.  Нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Одоогоор Өмнөговь корпорацид Төслийн менежер, Тод цайдамн ХХК-ны Захиралаар ажиллаж байна. Төрийн албанд 12 жил ажиллаж байна.  

  • Otgonchimeg.S

АЖИЛ ЭРХЭЛСЭН БАЙДАЛ

  • 2009-2010 онд Өмнөговь аймаг Даланзадгад сумын 4-р багийн нийгмийн ажилтан
  • 2010-2011 онд Өмнөговь аймаг Даланзадгад сумын ЗДТГ-т Байгаль орчны байцаагч
  • 2011-2012 онд Өмнөговь аймаг Даланзадгад сумын ЗДТГ-т Улсын бүртгэлийн ахлах мэргэжилтэн
  • 2012-2013 онд Өмнөговь аймаг Даланзадгад сумын 2-р багийн нийгмийн ажилтан
  • 2013-2016 онд Өмнөговь аймаг Даланзадгад сумын 2-р багийн Засаг дарга 
  • 2016-2020 онд Өмнөговь аймаг Даланзадгад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч
  • 2021 оноос Өмнөговь корпорацид Төслийн менежер
  • Тод цайдам ХХК-ны Захирал

СОНГУУЛЬТ АЖИЛ

  • 2015-2020 онд Өмнөговь аймгийн Монголын Залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүн
  • 2016-2024 онд Өмнөговь аймгийн Ардчилсан намын хорооны тэргүүлэгч гишүүн
  • 2016-2020 онд Өмнөговь аймаг Даланзадгад сум Хан-Уулын 2-р багийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч
  • 2021 оноос одоог хүртэл Өмнөговь аймгийн Монголын Залуучуудын холбооны Хяналтын хорооны тэргүүн
  • 2022 оноос одоог хүртэл Өмнговь аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн

ШАГНАЛ

  • Монголын Залуучуудын Холбооны Хөдөлмөрийн алдар
  • Монголын Залуучуудын Холбооны Тэргүүний залуу
  • Өмнөговь аймгийн Иргэдийн Хурлын жуух бичиг
  • Өмнөговь аймгийн Тэргүүний Засаг дарга
  • Монголын Улаан загалмайн Тэргүүний залуу Алтан медаль
  • Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дээд шагнал Лиш одон
  • Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн медаль
  • Хөгжил хөрөнгө оруулалтын 2021 оны байгууллагын шилдэг ажилтан зэрэг тус тус шагналыг авч амжилттай ажиллаж байна
X