Senatory Poll
Pier Goodmann
PARTY SECRETERY
Vote Now

ХАЛЗАНГИЙН ӨЛЗИЙХОРОЛ

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН АЭХ-НЫ ТЭРГҮҮН

Технологи инженер мэргэжилтэй. Хөнгөн Үйлдвэрийн Техникийн Коллежийг 1992 онд, Шинжлэх Ухаан Техникийн Их Сургуулийг 2000 онд тус тус төгссөн. Хорь гаран жил бизнесийн салбарт хүчин зүтгэж, технологи, үйлдвэрлэл, спортыг хөгжүүлэх төслүүд дээр багаар амжилттай ажиллаж ирсэн. Боулингийн спортоор хичээллэж, 2012 онд Польш улсын Врослав хотноо болсон Дэлхийн боулингийн цомын тэмцээн, 2013 онд Оросын Холбооны Улсын Новосибирск хотноо болсон Дэлхийн цомын тэмцээн, 2013 онд Солонгос улсын Сөүл хотод болсон Азийн танхимын наадам, 2014 онд Сөүл хотноо болсон Азийн 17 дугаар их наадам, 2018 онд Индонез улсын нийслэл Жакарта хотноо болсон Азийн 18 дугаар их наадам, 2023 онд Солонгос улсад болсон Азийн Мастерудын их наадамд багийн төрөлд хүрэл медаль, Улсын аварга шалгаруулах тэмцээн болон Олон улсын А зэрэглэлийн тэмцээнүүдэд амжилттай оролцож Монгол улсын спортын мастер цол хүртэж, Олон улсын хэмжээний спортын мастерын болзолыг ханган монгол улсад боулингийн спортыг хөгжүүлэх үйлсэд хүчин зүтгэж байна.

  • Ulziikhorol

Төрсөн газар: 1971 онд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд төрсөн. Нөхөр, охин, хүү, хүргэн бэр, зээ охин, зээ хүүгийн хамт амьдардаг.

АЖИЛ ЭРХЭЛСЭН БАЙДАЛ

  • 2000-2009 онд  Монгол Солонгосын хамтарсан “Марал” ХХК-д менежер
  • 2009-2012 онд “Биг Энтертайнмент” ХХК-ийн Биг боулинг төвд менежер
  • 2012-2014 онд “Эко скүүл гарден” ХХК-ийн Бритиш сургуульд технологич, менежер
  • 2014-2015 онд “Спринг таун велла” ХХК-ийн Захирал
  • 2015-2020 онд Баянзүрх дүүргийн “Нийтлэг Үйлчилгээний Газар-III” ОНӨААТҮГ-ын дарга
  • 2020 оноос “Ulizing” ХХК-ийн салбарын ахлагч

СОНГУУЛЬТ АЖИЛ

  • 2008 оноос АН-ын гишүүн
  • 2008 оноос БЗД-ийн АН-ын хорооны гишүүн
  • 2016-2020 онд БЗД-ийн ИТХ-ын Төлөөлөгч
  • 2016-2024 онд БЗД-ийн АН-ын хорооны Тэргүүлэгч гишүүн
  • 2016-2019 онд АН-ын ҮБХ-ны гишүүн
  • 2016 оноос Нийслэлийн АН-ын хорооны гишүүн
  • 2024 оноос БЗД-ийн АЭХ-ны Тэргүүн
X