ЦАГААНЫ ОЮУНДАРЬ
ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН
Улс төр судлаач-Эдийн Засагч, Сэтгүүлч. МҮОНТ-ийн нийгэм эдийн засгийн редакцын улс төр мэдээллийн “ММ” агентлагт ажиллаж байхдаа “Долоо хоногийн тойм” нэвтрүүлгийг анх санаачилан хийсэн нь одоо ч уламжлал болон хийгдэж байна. АН-ын Улс төрийн зөвлөлийн гишүүн; АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн; АЭХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн; УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх.
- OyundariTs
- http://oyundary.blogspot.com/
Монголын анхны авилгын том хэрэг болох Эрдэнэт концерны луйврыг илчилсэн “Зууны луйвар” зургаан цуврал нэвтрүүлгээрээ олонд танигдсан, “Хэцүү анги”, “Тусгай салаа”, “Өдөр өдрийн нар”, “Огцом эргэлт” зэрэг олон ангит кинонуудын ерөнхий продюсер, Монголын түүхийн “ХХ зуун – 100 жил” төслийг санаачлан удирдагч, улс төрийн эдийн засагч, сэтгүүлч Цагааны Оюундарь Говь-Алтай аймгийн Шарга суманд төрсөн.
- 1993 онд Төр Нийгэм Судлалын Академийг Улс Төр Судлаач-Эдийн Засагч мэргэжлээр төгсөж, ажлын гараагаа тэр үеийн Монгол Телевиз, одоогийн МҮОНТ-ийн нийгэм эдийн засгийн редакцид сурвалжлагчаар ажилласнаар эхэлжээ
- 1996 онд нийгэм эдийн засгийн редакциас улс төр мэдээллийн “ММ” агентлагт тоймчooр дэвшин ажиллахдаа “Долоо хоногийн тойм” нэвтрүүлгийг анх санаачилан хийсэн нь одоо ч уламжлал болон хийгдэж байна
- 1997 онд Монгол телевизийн программын дарга
- 1998 oнд Засгийн газрын хэвлэлийн албаны даргаар дэвшин ажилласан
1999-2001 онд Монгол Америкийн хамтарсан “Ийгл” телевизэд дэд захиралаар ажиллаж байхдаа “Зууны луйвар” нэвтрүүлгийг хийсэн нь амьдралын эрсдлийг дагуулж, 2001 онд ханиа зуурдаар алджээ. Ингээд 2001 онд АНУ-д суралцахаар явж, улмаар 2004 онд Америкийн Үндэсний Си-Би-Эс телевизийн Сан Франциско хотын салбарт ассистент найруулагчаар орж ажиллан, америкийн телевизийн дотоод амьдралын туршлага хуримтлуулсан байна.
- 2006 онд АНУ-ын Берклей хот дaхь Калифорнийн Их Сургуулийн Сэтгүүл Зүйн Дээд сургуульд элсэн орж, 2008 онд Сэтгүүл зүйн Мастер цолтой төгссөн
- 2009 оноос Монголын Үндэсний Олон Нийтийн телевизийн захирлаар 3 жил ажиллажээ
- 2012 онд УИХ-ын сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшиж, улмаар АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албыг хүлээн авч, 2012 оны орон нутгийн сонгууль
- 2013 оны Монгол улсын ерөнхийлөгчийн сонгууль болон 2014 онд болсон ГА аймгийн орон нутгийн дахин сонгуулиудыг удирдаж тус тус ялалтанд хүргэсэн
- 2015 оны 01 сараас сэтгүүл зүйн салбар луу эргэн ирж, МҮОНРТ-ын Ерөнхий захирлаар сонгогдон 2 жил ажиллажээ
- 2021 онд УИХ дахь АН-ын бүлгийн ажлын албаны ахлах зөвлөх, албаны дарга хийж байв
- Ардчилсан намд анх 1996 онд гишүүнээр элссэн бөгөөд 2020-2022 он хүртэл АН-ын дэд дарга
- 2023 оноос УТЗ-ийн гишүүн, ҮБХ-ны гишүүн, АЭХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр тус тус сонгогдон ажиллаж байна
Шагнал
- 1997 oнд Mонголын Сэтгүүлчдийн Холбооны Oны шилдэг сэтгүүлч-«Ган Үзэгтэн»
- 2000 онд Mонголын Сэтгүүлчдийн Холбооны «Эрх Чөлөөний Одон»
- 2007 онд Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний телевизийн академийн оюутны “Эмми”-гийн шагналт тэтгэлэг
- 2008 онд Америкийн Кей Жи Өү телевизийн нэрэмжит шилдэг найруулгын шагнал
- 2009 онд «Радио Телевизийн Тэргүүний ажилтан» цол тэмдэг, 2010 онд “Алтан гадас” одон
- 2021 онд АН-ын тэргүүн дээд шагнал “Чингисийн одон”-гоор тус тус шагнагдаж байв