ЧАДРААБАЛЫН ОЧИРХҮҮ
ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН
Хятад хэлний орчуулагч, санхүүгийн менежер. төрийн улирдлагаар магистер, эрх зүйч мэргэжилтэй. Багануур дүүргийн Хөдөлмөр халамж, үйлчилгээний хэлтсийн дарга, Нийслэлийн нийгмийн халамж, үйлчилгээний газрын даргаар тус тус ажиллаж байсан. ННХҮГ- ын даргаар ажиллаж байхдаа Нийслэлийн орон гэргүй иргэдийг анх удаа цахим бүртгэлд хамруулсан ба 2030 он хүртэлх орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх төсөл хөтөлбөрийг санаачилан Нийслэлийн ИТХ-аар батлуулж байв. Нийгмийн халамжийн багц хуулиудын нэмэлт өөрчлөлт, хүүхдийн мөнгө, өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, тэдгээрт холбогдох шат шатны үйл ажиллагаанд оролцож, нийслэл төдийгүйбаруун, говийн бүсэд зохицуулагчаар ажиллаж байв. 2017-2023 онд Багануур дүүргийн АН-ын даргаар ажиллаж байсан. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн
- Ochirkhuu