Senatory Poll
Pier Goodmann
PARTY SECRETERY
Vote Now

ЭНХБАЯРЫН ЦЭЦЭГСАЙХАН

ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ

Санхүүч мэргэжилтэй. Нийгмийн өмнө тулгамдсан асуудал болох хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, архидалт, ажилгүйдлийг бууруулах үндэсний болон орон нутгийн хэмжээний төсөл, хөтөлбөрийг 20 орчим жил хэрэгжүүлэн ажилласан. Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэхэд чиглэн гэртээ хүүхдээ харангаа хэрхэн нэмэлт орлоготой болох асуудлыг судлан ажиллаж байна. “МeToo-Mонгол хөдөлгөөн”-ий Удирдах зөвлөлийн гишүүн, "Охидын Түүх" ТББ-ын Үүсгэн байгуулагч. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн; АЭХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн; УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх.

  • Tsetsegsaikhan

ТӨРСӨН ГАЗАР: 1983 оны 08-р сарын 30-нд Хэнтий аймгийн Дэлгэрхаан суманд төрсөн.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1990-2000 онд Хэнтий аймгийн Осверийн зохион бутээгчдийн дунд сургууль
  • 2000-2004 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль, Бизнесийн удирдлагын бакалавр, Нягтлан бодогч
  • 2010-2012 онд Удирдлагын Академи, Төрийн Удирдлагын Магистр
  • 2021 оноос Монгол Улсын Их Сургууль, Хууль зүйн сургууль, Эрх зүйч мэргэжлээр суралцаж байна.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2004-2016 он Дэлхийн зөн монгол ОУБ, санхүүгийн зохицуулагч, хөтөлбөрийн удирдлага
  • 2017 оноос “Охидын түүх “ТББ үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал
  • 2021 онос Me too Монгол хөдөлгөөний гүйцэтгэх захирал

ХАВСРАН ГҮЙЦЭТГЭЖ БУЙ СОНГУУЛЬТ АЖИЛ

  • 2017-2021 Ардчилсан залуучуудын холбооны нийгмийн бодлого хариуцсан хорооны дарга
  • 2017 оноос Хэнтий аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн
  • 2017 оноос Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн
X