ДЭРЭМИЙН ЭРДЭНЭСУВД
ЭРҮҮЛ МЭНДИЙН БОДЛОГЫН ХОРООНЫ ДАРГА
Хүний их эмч, төрийн удирдлагын менежер. Шведийн Лунд Их Сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Австрали улсын Роял Мелбурн Институтийн Нийгмийн ажилтны магистр. АШУИС- ийн докторант. Төв аймгийн Төрөх тасгийн эрхлэгч, ХНХЯамны Эрүүл мэндийн даатгал хариуцсан мэргэжилтэн, Хүүхдийн төлөө үндэсний газрын дэд дарга, ХАХНХЯамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажилласан. Ардчилсан намын Гадаад харилцаа, сургалтын газрын дарга, Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн; Төв аймгийн АЭХ-ны тэргүүн; УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх.
- Erdenesuvd
БОЛОВСРОЛ
- 1983-1993 онд Төв аймгийн Нэгдүгээр 10 жил
- 1993-1999 онд Анагаах ухааны их сургууль, Хүний их эмч
- 1999-2001 онд Эх нялхасын эрдэм шинжилгээний төв, Резидент эмч
- 2001-2002 онд Англи хэлний коллежи, Англи хэлний орчуулагч, нарийн бичиг
- 2005-2006 онд Удирдлагын академи, Төрийн удирдлагын менежер
- 2007, 2008 онд Шведийн Лунд Их Сургуульд Нөхөн Үржихүйн Эрүүл Мэнд
- 2009-2011 онд Австрали улсын Роял Мелбурн Институт, Нийгмийн ажил” магистрантур
- 2017 оноос Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн докторант
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
- 2001 онд Эх нялхасын эрдэм шинжилгээний төв, бага эмч
- 2002-2004 онд Төв аймгийн Төрөх тасгийн эрхлэгч
- 2005-2011 онд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Эрүүл мэндийн даатгал хариуцсан мэргэжилтэн
- 2012-2013 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын Тамгын хэлтсийн дарга, Дэд дарга
- 2013-2015 онд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
- 2015-2016 онд Азийн хөгжлийн банкны “Хүнс тэжээл нийгмийн халамжийн төсөл-Нэмэлт санхүүжилт” Төслийн зохицуулагч
- 2017- 2023 онд Ардчилсан намын Гадаад харилцааны хэлтсийн дарга, Гадаад харилцаа сургалтын газрын дарга, Хэрэг эрхлэх газрын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга
ШАГНАЛ
- 2005 он Эрүүл мэндийн яамны “Хүндэт жуух”
- 2007 он Нийгмийн хамгааллын яамны “Хүндэт жуух”
- 2008 он Эрүүлийн мэндийн яамны “Тэргүүн”
- 2012 он Төрийн дээд одон Хөдөлмөрийн хүндэт медаль,
- 2014 он Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны “Хүндэт жуух”
- 2015 он Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны “Тэргүүн”
- 2015 он Нийгмийн даатгалын салбарын “Тэргүүн”
- 2018 он Төрийн дээд одон Алтан гадас одон
- 2022 он Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- 2023 он Алдарт эхийн одон – 2
СОНГУУЛЬТ АЖИЛ
- Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүн
- Нийслэлийн намын хорооны гишүүн
- Төв аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн