Senatory Poll
Pier Goodmann
PARTY SECRETERY
Vote Now

ОДОНГИЙН НАРАНБАТ

ГҮЙЦЭТГЭХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН

Бараа судлаач, Төрийн болон Бизнесийн удирдлагын менежер мэргэжилтэй. Нийгмийн тулгамдсан асуудал болох хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, охидын боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр үндэсний болон орон нутгийн хэмжээнд олон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх, бизнес эрхлэлтийг дэмжих асуудлыг судалж ажилладаг. Тэсо Группын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн. "Содон Мөрөөдөл" ТББ-ын тэргүүн. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн; Сонгинохайрхан дүүргийн АЭХ-ны Тэргүүн. Нийслэлийн намын хорооны гишүүн; УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх.

  • Naranbat

1976 оны 10 сарын 26 нд Увс аймгийн Тэс суманд төрсөн.

Гэр бүлийн байдал: Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг.

Боловсрол

  • 1984-1994 онд Увс аймгийн Тэс сумын 10 жилийн дунд сургууль,
  • 1995-1999 онд Хөдөө Аж Ахуйн Дээд сургуулийг “Бараа судлаач” мэргэжлээр
  • 2001-2003 онд Удирдлагын академийг Төрийн болон Бизнесийн удирдлагын менежерээр тус тус төгссөн

Ажил эрхлэлт

  • 2003 оноос Тэсо Компаний үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, ТУЗ-ын гишүүн
  • “Содон Мөрөөдөл” ТББ-ын тэргүүн

Сонгуульт албан тушаал

  • Ардчилсан намын ҮБХ-ны гишүүн /2019-2024/
  • Нийслэлийн намын хорооны гишүүн /2018-2024/
  • СХД-ийн АЭХ-ны тэргүүн /2018-2024/
  • АЭХ-ны Зөвлөлдөх зөвлөлийн гишүүн, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
X