Senatory Poll
Pier Goodmann
PARTY SECRETERY
Vote Now

ЦОГГЭРЭЛИЙН УЯНГА

УИХ дахь АН-ын бүлгийн орон тооны бус зөвлөх

МУИС-ийн Олон улсын харилцааны сургууль, Эдийн засгийн сургуулийг тус тус төгссөн. Өөрийн итгэл үнэмшлээр иргэний эрхийг хамгаалах чиглэлээр дуу хоолой, үйл ажиллагаагаа идэвхитэй явуулдаг. Хүүхдийн парк, Б.Цэрэндоржийн гудамж, Үндэсний төв музейн соёлын өвийн барилга, Улс төрийн хэлмэгдэгсдийн музей, Сэлбэ голыг ногоон парк болгон хөгжүүлэх зэрэг олон нийтийн анхаарлыг нийгэм соёлд хандуулах томоохон аянуудыг санаачлан хэрэгжүүлж байсан. Хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах байрыг сэргээн засах, мэргэжлийн сургалтын төвүүдтэй болгох төсөл, хүүхдийн хүчирхийллийг эсэргүүцэх аян болон КоВид-19 цар тахлын үед гадаадад гацсан монголчуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, эх оронд ирүүлэх ажлуудыг зохион байгуулан ажилласан. АН-ын дэргэдэх Right Reform улс төрийн клубын Удирдах зөвлөлийн гишүүн. АЭХ-ны гишүүн.

  • uyanga.ts

БОЛОВСРОЛ

  • 1982-1992 онд Орос 3 дугаар дунд сургууль,
  • 1994-1998 онд МУИС-ОУХДС Гадаад албаны ажилтнаар,
  • 1996-1998 МУИС-СЭЗДС Санхүүч-Эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛ ЭРХЭЛСЭН БАЙДАЛ

2001-2006 онд ШШГЕГ Гадаад харилцаа хариуцсан ахлах ажилтан. Тус газар ажиллахдаа:

  • – Хорих ял эдлүүлэх газарт тавигдах НҮБ-ийн Хүний эрхийн наад захын жишиг дүрэм
  • – Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар харьцах, хүний нэр төр, алдар хүндийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг НҮБ-ийн конвенц зэрэг ОУ-н эрх зүйн баримт бичгүүдийг орчуулан гаргасан.

2008 оноос өдгөө хүртэл M.A.D-Urban Investment ХХК-д Гүйцэтгэх захирал, Ерөнхий захирлаар ажиллаж байна. Энэхүү секторт ажиллахдаа:

  • – АХБ-ны Гэр Хорооллын дахин төлөвлөлт,
  • – АХБ-ны Нийтийн автобуусны шуурхай тээврийн сүлжээ буюу BRT төсөл
  • – АХБ-ны Бэлх, Сэлхийн бие даасан дэд төвийг хөгжүүлэх төсөл
  • – ЕБ-ны Алслагдсан бүсийг нягтаршсан суурин бүсийн ЭЗ-тай холбох төсөл,
  • – ДБ-ны хот суурин газарт тэсвэртэй мод, ургамал, ногоон байгууламжийн мониторингийн судалгаа
  • – НҮБ -ийн гэр хорооллын өрхүүдийг дахин төлөвлөлтөд оролцуулах өмчийн эзний хэлэлцээрт оруулах сургалт
  • – Буянт Ухаа – 2 хорооллын төсөлөлийн Санхүүжилтийн ТЭЗҮ гэх мэт олон төслүүдэд хамрагдаж, гүйтцэтгэсэн.

СОНГУУЛЬТ АЖИЛ

2023 онд АН-ын гишүүн

АН-ын дэргэдэх Right Reform улс төрийн клубын Удирдах зөвлөлийн гишүүн.

X