ЦЭНДСҮРЭНГИЙН МӨНХТУЯА
Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоог үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн
Багш, нийгмийн ажилтан. Ерөнхий боловсролын сургуульд тасралтгүй 23 жил багшаар ажилласан. Монгол улсын тэргүүлэх зэрэгтэй багш. 2017 оноос Багшийн цалинг нэмүүлэх үндэсний хөдөлгөөнийг санаачилж, багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг сайжруулах, эрх ашгийг хамгаалах чиглэлээр нийгэмд дуу хоолойгоо хүргэж ирсэн. 2018 онд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоог үүсгэн байгуулж, анхны ерөнхийлөгчөөр ажилласан. Түүний байгуулсан Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоо нь өнөөдөр 21 аймаг, нийслэлд 300 шахам салбар, нэгжтэй, 20 мянга гаруй гишүүдтэй үндэсний хэмжээний, хараат бус, мэргэжлийн үйлдвэрчний эвлэл болон өргөжжээ. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны гишүүн
- Munkhtuya