Senatory Poll
Pier Goodmann
PARTY SECRETERY
Vote Now

Өнөөдөр Монгол Улсын хэвлэл мэдээллийн ажилтны өдөр тохиож байна. Ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэн сэтгүүлзүйн салбарт хүчин зүтгэж буй үе үеийн хэвлэл мэдээллийн салбарынхан, нийт сэтгүүлчиддээ баярын мэнд хүргэе!

Энэ удаад бид иргэдийн мэдэх эрхийг хангаж, хүний эрх, эрх чөлөөний манаанд тууштай зогсож ирсэн сэтгүүлчдийн өөрсдийнх нь эрх хэрхэн зөрчигдөж байдаг тухай судалгааны дүгнэлт, мэдээллийг хүргэж байна. Учир нь хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулахын тулд хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын аюулгүй, бие даасан байдлыг хангах нь нэн чухал юм. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын дийлэнхи нь эмэгтэйчүүд байдаг.

X